Гадаадад зорчигчдын эрүүл мэндийн даатгал

Гадаадад зорчигчдын даатгал гэж юу вэ?

Гадаад улсад зорчиж байх үед таны эрүүл мэндийг хамгаалахаас гадна ачаа тээш алдагдах, нислэг саатах гэх мэт аяллын үед гарч болох эрсдэлүүдээс хамгаалах иж бүрэн даатгал.

Хэдий хэмжээний нөхөн төлбөр авах вэ?

Таны амь нас, эрүүл мэндэд учирч болох хохирлын дээд үнэлгээ нь даатгалын хамгаалалтын төрлөөс хамааран 50 000.00, 75 000.00, 100 000.00 ам доллар байх ба дараах эрсдэлүүдээс хамгаална:

  • Гэнэтийн гэмтэл, осол аваар
  • Хурц өвчлөл

Даатгалын хураамжийг хэрхэн тооцох вэ?

Даатгалын хураамж нь таны аль улсад хэд хоногоор зорчих, мөн хэдэн хүн явахаас хамаарч харилцан адилгүй байна.

Нөхөн төлбөр авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?

  • Даатгуулагчийн өргөдөл
  • Даатгалын гэрээт баталгааны эх хувь
  • Даатгалын эрсдэл тохиолдсныг нотлох бичиг баримтуудын эх хувь

Ямар эрсдэлүүдээс даатгагдсан бэ?

Гадаад улс оронд аялах хугацаанд гэнэтийн өвчлөл болон ослын улмаас учрах эмчилгээний зардлыг нөхөн төлнө. Үүнд: 

  • эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардал  
  • амбулаторийн үйлчилгээний зардал 
  • түргэн тусламжийн үйлчилгээ 
  • эмнэлгийн ор хоногийн зардал 
  • эм бэлдмэл, тариа боолтын зардал

Эмнэлгийн яаралтай тээвэрлэх тусламж үйлчилгээний зардлыг төлнө. Үүнд: 

  • эрүүл мэндийн аюултай байдлын үед ослын газраас эмнэлэгт хүргэхээр нүүлгэн шилжүүлэх; 
  • эмнэлгийн заалтаар Монгол руу буцаах  эмнэлгийн зөөн тээвэрлэх үйлчилгээг зохицуулах;  
  • амь насаа алдсан тохиолдолд Монгол руу зөөн тээвэрлэх ажлыг зохион байгуулах;

Хувийн хамгаалалт

  • Хувийн хариуцлага алдасны улмаас хүлээх хуулийн хариуцлага 1000 ам доллар
  • Ачаа тээш эсвэл хувийн эд зүйлсээ алдах 150 ам доллар
  • Ачаа тээш саатах 100 ам доллар хүртэл 

Аялалын даатгал 

  • Аялал цуцлагдах – 500 ам доллар хүртэл / хүндэтгэх шалтгаантай бол ж/нь хамтран аялагч нас барах, аялалын компани 24 цагийн турш зогсоох ажил хаях, цэргийн ажилтан бол яаралтай гамшиг болсны улмаас дуудагдах г.м/
  • Нислэг хойшлогдох 200 ам доллар хүртэл / 10цагаас дээш хугацаагаар нислэг хойшилсон бол түр байрлах байр, хоол унд, унаа хөлсний зардлыг гэрээнд заасан хязгаарт багтаан олгоно/
  • Дамжин явах онгоц, галт тэрэг, авиобуснаас хоцрох- 100 ам доллар хүртэл /тухайн тээвэрлэгч байгууллагын үйлдэх хуваарьт нислэг хойшилсоны улмаа дамжин суух тээврийн хэрэгслээсээ 3 цаг болон түүнээс дээш хугацаагар хоцорсон тохиолдолд/

Ямар хөнгөлөлт эдлэх вэ?

  • 16 хүртлэх насны хүүхэд 50 хувийн хөнгөлөлттэй
  • 10-12 хүний бүрэлдэхүүнтэй 7 хувийн хөнгөлөлттэй
  • 13-20 хүний бүрэлдэхүүнтэй 12 хувийн хөнгөлөлттэй
  • 21-35 хүний бүрэлдэхүүнтэй 15 хувийн хөнгөлөлттэй

Тайлбар:

  • Гэр бүл гэдэгт эхнэр нөхөр 16 хүртлэх насны нэг хүүхдийн хамт
  • 65-с дээш насны даатгуулагчид алтдаа хөнгөлөлт хамаарахгүй багаад дараах байдлаар нэмэлт хураамж төлж даатглууна
    • 1-30 хоног аялах бол 50 хувийн нэмэлт хураамж төлнө
    • 30-с дээш хоног аялах бол 100 хувийн нэмэлт хураамж төлнө.
 
Scroll to Top